Мөрөн сумын ЗДТГ, 2016 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ III байрт шалгарлаа.

Шинээр сонгогдсон ИТХ-ын дарга, Засаг дарга болон ЗДТГ-ын дарга нарт НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн, ололт амжилт, үйл ажиллагааны тогтвортой байдлын төлөвлөгөө, Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хөвсгөл аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, шаардлагатай хууль эрх зүйн мэдлэг мэдээллийг олгох зорилгоор энэ сарын 15-17-ны өдрүүдэд “ОРОН НУТГИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЖ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ ХӨТӨЛБӨРИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ” сэдэвт сургалтыг аймгийн засаг даргын тамгын газраас амжилттай зохион байгууллаа. Уг сургалтын үеэр 2016 оны сумдын үйл ажиллагааны үр дүнг дүгнэж шилдэгүүдээ шалгаруулсан байна. Энэхүү уралдаанд 2016 оны ажил үйлсээрээ Мөрөн сумын ЗДТГ III - байрт шалгарлаа. Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүртээмжтэй хүргэхэд бүтээлч, санаачлагатай ажиллаж байгаа Мөрөн сумын ЗДТГ-ын нийт хамт олондоо цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсье.