Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг Даргын Тамгын Газар
Нэр Албан тушаал Гар утас Ажлын утас
Л. Цэгмид ИТХ-ын дарга 93147169 50382238
Ц. Гансүх Засаг дарга 88119114 70384316
Б.Батбаяр Засаг даргын орлогч 99194307 70383558
Г. Нэргүй Тамгын газрын дарга 89110234 93147125 70382707


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР-ИРГЭН ТАНЫ ГЭРТ АЯНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР-ИРГЭН ТАНЫ ГЭРТ АЯНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2 сар өмнө

Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчид болон Мөрөн сумын засаг даргын зөвлөлийн хамтарсан өргөтгөсөн хурал 2017 оны 03 сарын 14-нд Мөрөн сумын ЗДТГ-ын иргэний танхимд амжилттай зохион байгууллагдлаа. Энэхүү хуралдаанаар “Багийн засаг дарга-Иргэн таны гэрт” аяны тайлан болон сумын шилдэг ИТХ-ын төлөөлөгч, багийн шилдэг ИНХ-ын дарга, Мөрөн сумын дэргэдэх хороодын ажлыг дүгнэх журмыг хэлэлцүүлж баталлаа.

Багийн засаг дарга нар иргэн таны гэрт аян нь 2017 оны 1-р сарын 15-аас эхлэн 1 сарын хугацаанд аймаг орон нутгаас гарган хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, хөтөлбөр журмыг сурталчлах Сумын ИТХурал, ЗДТГ-аас хэрэгжүүлж байгаа төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрийн бодлого боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй болгож өрх гэр бүл, иргэний мэдээллийг шинэчлэх, мэдээлэл авах боломжоор хангаж, иргэний оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал хүсэлт зөвлөмжийг хүлээн авах гэсэн зорилгын хүрээнд 14 багийн Засаг дарга нар баг бүртээ ажиллаа. Аяны хүрээнд нийт 12012 өрхөөс 7706 өрхөд хүрч иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, түр оршин суугчдын судалгаа, нийгмийн халамжийн судалгаа, автомашин, ангийн бууны судалгаа, цэргийн шинэчилсэн тоо бүртгэл, боловсролын судалгаа, агаарын бохирдлын судалгаануудыг авч мэдээллийн сангаа баяжуулсан байна.