МӨРӨН СУМЫН 2 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТӨСВИЙН АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

МӨРӨН СУМЫН 2 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТӨСВИЙН АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Сангийн сайдын 2012 оны 294 дугаар тушаалыг үндэслэн Мөрөн сумын 2 дугаар цэцэрлэгийн төсвийн ахлах нягтлан бодогчийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад орох иргэн ажлын байранд тавигдах дараах шаардлагыг бүрэн хангасан байна. Үүнд:

        -  Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн байх

        -  Хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 36, 43.1, 43.2 дугаар зүйлийн дагуу захиргааны болон бусад шийтгэлгүй байх

        -  Нягтлан бодогчоор 2-оос доошгүй жил ажилласан, бие даан санхүүгийн тайлан, баланс гаргах чадвартай байх

        -  Компьютерийн хэрэглээний болон санхүүгийн программ, интернет, сүлжээний орчинд ажиллаж чаддаг байх

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт бичиг, бусад материалыг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 14:00 цагаас 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 18:00 цаг хүртэл Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын 306 тоот өрөөнд хүлээн авна.

Сонгон шалгаруулалтад орох иргэн дараах материалыг бүрдүүлж бүртгүүлнэ.

       - Төрийн албан хаагчийн анкет /Маягт 1-ийн дагуу, цээж зурагтай байх/

       -  Боловсролын дипломын хуулбар /нотариатаар батлуулсан байх/

       -   Иргэний үнэмлэхний  хуулбар

       -   Нийгмийн даатгалын дэвтрийн  хуулбар /нотариатаар батлуулсан байх/

        -  Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж ажилд орохыг хүссэн өргөдөл

 

Холбоо барих утас: 70383847, 91593344 П.Одончимэг /ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга/

МӨРӨН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ