Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг Даргын Тамгын Газар
Нэр Албан тушаал Гар утас Ажлын утас
Л. Цэгмид ИТХ-ын дарга 93147169 50382238
Ц. Гансүх Засаг дарга 88119114 70384316
Б.Батбаяр Засаг даргын орлогч 99194307 70383558
Г. Нэргүй Тамгын газрын дарга 89110234 93147125 70382707


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Шинээр хэрэгжих хуулиудаас
Шинээр хэрэгжих хуулиудаас
Нийтэлсэн: 1 жил өмнө

Агентлагуудыг нэгтгэнэ

Ирэх онд хэд, хэдэн агентлагийг нэгтгэх шийдвэр гарсан. Ингэснээр Татварын ерөнхий газар нь Гаалийн ерөнхий газартай, Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн газартай нэгтгэж, Бүртгэл, статистикийн  ерөнхий газар болгох шийдвэр гаргасан.

Мөн Аудитын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиуд хэрэгжихээс гадна Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлэх юм.

10 мянган багачууд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдана

Манай улсад 2-5 насны 266 мянган хүүхэд буйгаас цэцэрлэг, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа 59 мянган багачууд бий гэх судалгааг холбогдох газраас гаргажээ. Хүүхэд харах үйлчилгээнд хамруулснаар 15-30 мянган иргэн ажлын байртай болох аж. Энэ үйлчилгээнд хамрагдах нэг хүүхдийн сарын хоолны зардалд 36 300 төгрөг, хувьсах зардалд 70 500 төгрөгийн зардал олгохоор ирэх оны улсын төсөвт 10.8 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг ирэх сарын 1-нээс дагаж мөрдөнө. Энэ үйлчилгээ нь сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй, хөдөө алслагдсан газар, нутагт амьдарч байгаагаас шалтгаалан сургуулийн өмнөх боловсролд  хамрагдахгүй байгаа бага насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйлчилгээ үзүүлэн нэг талаас хүүхдийн аюулгүй байдлыг хангах. Нөгөө талаас эцэг эхчүүдийн ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байгаа нийгмийн үйлчилгээний шинэ хэлбэр юм.

Контентын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байх ёстой

Соёлын тухай хууль хэрэгжинэ. Уг хууль хэрэгжиж эхэлснээр Олон нийтийн радио телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байх шаардлага тавигдаж буй. Харин Монгол Улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байх шаардлага тавигдана.

Кино театр, үзвэрийн цэгээр сар тутам түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь, интернэт протоколд суурилсан телевиз /Ай-Пи телевиз/-ийн уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн видео санд байршсан нийт хөтөлбөрт үндэсний кино, нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь 40 хувиас доошгүй байхаар хуульд тусгажээ.