Төрийн шагналын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-ын дарга З.Энхболдод Төрийн шагналын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Тус хуулийн төслийг баталснаар өнөөг хүртэл Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг болон зарим нэгэн журмаар зохицуулагдаж байсан Төрийн шагнал олгох үйл явц илүү тодорхой, ойлгомжтой болох юм. Мөн уг хуулиар төрийн шагналыг олгох цаг хугацаа, нэг удаад олгох дээд хэмжээг нарийн тогтооно. Түүнчлэн Сүхбаатарын одон, Ардын багш зэрэг шагналуудыг хасч, салбар бүрийн гавьяат цолыг нэгтгэж, Монгол Улсын гавьяат зүтгэлтэн болгож байгаа юм.