ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИД УБ ХОТНОО ТУРШЛАГА СУДАЛНА.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИД УБ ХОТНОО ТУРШЛАГА СУДАЛНА.
УИХ-ын гишүүн, БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалангийн санаачилга, дэмжлэгтэйгээр 2022 оныг БШУЯ-наас ёс зүйг эрхэмлэх жил болгосонтой холбогдуулан, боловсролын салбарын удирдлагуудад ёс зүйт манлайллыг төлөвшүүлж, өөрийн сургуулийн багш, ажиллагсад болон бүхий л үйл ажиллагаандаа ёс зүйн дүрэм, хэм хэмжээг баримтлан ажиллах, мөрдөн хэрэгжүүлэх арга зүй, менежментэд суралцах, боловсролын салбарын шинэчлэлтэй биечлэн танилцах, туршлага судлах, сургалт, үйл ажиллагаа УБ хотноо 2022 оны 4 сарын 1-ээс 2-ны өдөр болно.
"Ёс зүйт манлайлал" сургалт, туршлага судлах үйл ажиллагаанд 78 захирал, эрхлэгч оролцож байна.
Зохион байгуулагч:
УИХ-ын гишүүн, БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалангийн ажлын алба, БШУГ, Захирлуудын холбоо