ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
 
2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр
 
Дугаар 57
 
Улаанбаатар хот
 
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
 
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
 
1. Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосугай.
 
    Тогтоол зөвлөмжийг зөрчин дээрх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулсан иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг хууль хяналтын байгууллагад тухай бүр шилжүүлэн шалгуулж хариуцлага тооцуулахыг үүгээр мэдэгдье