ХӨВСГӨЛ ТҮНШЛЭЛ-2018 үзэсгэлэн худалдаа ирэх сарын 1,2,3-ны өдрүүдэд болно

Намрын дунд сарын шинийн 22 ны билэгт сайн өдөр, Хөвсгөл аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Аймгийн ЗДТГазартай хамтран “ХӨВСГӨЛ ТҮНШЛЭЛ-2018” үзэсгэлэн худалдааг 2018 оны 10-р сарын 1,2,3-ны өдрүүд Аймгийн Спортын төв ордон зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнд:  

  • 24 сумын сүү цагаан идээ

  • Төрөл бүрийн хүнсний бараа, бүтээгдэхүүн

  • Арьсан гутал, цүнх, бүс, тэлээ

  • Эрэгтэй эмэгтэй бэлэн хувцас

  • Савхин куртик, бээлий

  • Ноос ноолууран бэлэн хувцас

  • Хүүхдийн бэлэн хувцас

  • Пальто, цув...г.м 50 гаруй ААН, байгууллага 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс сонголт хийх боломжтойгоос гадна үзэсгэлэн худалдаанд оролцож буй бараа бүтээгдэхүүнээр азтан шалгаруулах юм байна.