Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг Даргын Тамгын Газар
Нэр Албан тушаал Гар утас Ажлын утас
Б.Нямдаваа ИТХ-ын дарга 99058672 70382238
Ц. Гансүх Засаг дарга 88119114 70384316
Б.Батбаяр Засаг даргын орлогч 99194307 70383589
Г. Нэргүй Тамгын газрын дарга 89110234 70382707
Т.Мягмарсүрэн ИТХ-ын нарийн бичгийн дарга 86383811 70382239


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
“Гэр бүл- эрүүл мэнд” өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаа “Таны эрүүл мэнд-Таны гарт” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа.
“Гэр бүл- эрүүл мэнд” өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаа “Таны эрүүл мэнд-Таны гарт” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа.
Нийтэлсэн: 2 жил өмнө

Хөвсгөл аймгийн ЭМГ-аас 2016 оныг “Гэр бүлийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Таны эрүүл мэнд-Таны гарт” уриан дор эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг сурталчлах “Гэр бүл-Эрүүл мэнд” нээлттэй өдөрлөгийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагааг ЭМГ-аас харъяа анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд сум, өрхийн ЭМТ  болон АНЭ, ЗӨСТ-тэй онлайнаар холбогдон шууд нэгэн зэрэг дамжуулсан байна.

ЭМГ-ын дарга МУ-ын хүний гавъяат эмч Л.Дамдинсүрэн энэхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хөвсгөл аймаг 2016 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан ЭМГ-аас 2016 оныг “Гэр бүлийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлалаа. Иргэн бүрийн үүрэг оролцоо, өөрийн эрүүл мэндэд тавих анхаарал хариуцлага чухал юм.  Бид “Таны эрүүл мэнд - Таны гарт” уриан дор  энэ нэрлэсэн ажлыг зохион байгуулж байгаа утга, зорилго үүнд чиглэж байна. Монгол гэр 3 сайхан бүслүүртэй үедээ өнгөтэй, үзэмжтэй, дулаахан байгалийн гамшгаас хамгаалагдсан байдаг биз дээ. Иймд бид иргэн бүр 1/ эрүүл мэндийн үзлэгт гэр бүлийн гишүүн бүр өөрийн санаачлагаар хамрагдсан  байх, 2/ эмч таныг үзээд өгсөн зөвлөмжийг чанд мөрдөж, эрсдэл хүндрэлээс өөрийгөө хамгаалж хэвшсэн байх, 3/ өвчин үүсэх шалтгаан болдог амьдралын буруу зуршил дадлаа заавал өөрчилж, эрүүл амьдрах дадлыг гэр бүлдээ болон өөртөө бий болгосон байх гэсэн “бүслүүр 3 үүрэг”-ийг зааж өгч байна. Эдгээр бүслүүр 3 үүргийг иргэн бүрт, гэр бүл бүрт ойлгуулж ажиллахыг та бүхнээс хүсч байна. Энэхүү нэрлэсэн жилийн нээлт болгож  “Гэр бүл-Эрүүл мэнд” өдөрлөгийг аймгийн эрүүл мэндийн салбарын хэмжээнд нэгэн зэрэг онлайнаар холбогдож мэдээлэл солилцож байгаа нь аймаг орон нутагтаа төдийгүй улс орны хувьд анхдагч болж түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болж чадлаа”  гэж онцолсон байна.

Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, АЗДТГ-н НХХ-ийн дарга Ж.Ганболд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эцэг эхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Аюушжав, хувийн хэвшлийн ортой эмнэлгүүдийн болон эм ханган нийлүүлэх байгууллагуддын захирлууд оролцож үг хэлж мэндчилгээ дэвшүүллээ. Мөн цахимаар АНЭ-ийн удирдлагууд болон Тариалан сумын ЭМТ-ийн дарга Дуламсүрэн, сумын Засаг дарга Хөвсгөлдалай, тус сумын хувийн эмнэлгийн захирал Гэрэлхүү нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн байна.