СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны “Норматив батлах тухай” А/272 дугаар тушаалаар согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх цэгийн тоог аймаг, нийслэл, суманд  1000 хүн тутамд 4 хүртэл байхаар тогтоосон бөгөөд аймгийн хэмжээнд цэгийн тоо нэмэгдүүлэхгүй, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтууруулахтай тэмцэх хүрээнд тусгай зөвшөөрөлтэй цэгийн тоог цөөрүүлэх бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна.

1.            Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр авах хүсэгч  иргэн, аж ахуйн нэгжийн материал хүлээн авахгүй. Цэгийн нэмэгдүүлэхгүй.

2.            Аймгийн 2015 оны “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” журманд тусгагдсаны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан иргэн аж ахуйн нэгж цаашид дараах материалыг бүрдүүлэх.

а. Объектын гадна орчны тохижилт, /цэцэрлэгжүүлэлт, мод бут тарьсан байдал, гадна талд хог ангилан ялгах хогийн савтай эсэх, талбайн тохижилт/ тусгай  гэрэлтүүлэгтүүлгийн зургаар баталгаажуулсан байх

б. ААН нь үйл ажиллагаа явуулах ажлын байрандаа барааны зураасан код унших тооцооны машинтай эсэх (түүнийг зураг баталгаажуулах) холбогдох хэвлэмэл баримтыг хавсаргасан байх

в.  Ажлын байрны гадна талбайд тусгайлан зассан машины зогсоол, явган хүний замтай талаар зургаар баталгаажуулсан

г. Объектын гадна болон дотор талд гэрэлтүүлэггүй орчинд дүрс таних хүчин чадалтай шаардлага хангасан хяналтын камерын талаар Цагдаагийн байгууллагын баг хэсгийн байцаагчийн тодорхойлолтыг хавсаргасан.байх

д. Өмнө нь хууль тогтоомж стандарт, нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй, зөрчил дутагдал гаргаагүй мэдээллийг Цагдаагийн байгууллагын баг хэсгийн байцаагчийн тодорхойлолтыг хавсаргасан байх

е. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх ААН-ын үйл ажиллагаа явуулах ажлын байр, ажиллах хүчний нөөц нь “Худалдааны газар, түүний үйлчилгээ” МNS 5021:2019, Хоолны газрын үйлчилгээ МNS 4946:2019,  стандартад тавигдсан шаардлагад  нийцсэн байх бөгөөд худалдаа, үйлчилгээний танхимаас гадна технологийн урсгалыг зөв тооцож шийдсэн бэлтгэлийн өрөөтэй байх стандартын шаардлагад нийцсэн талаарх “Тохиролын гэрчилгээ”-ний хуулбарыг хавсаргасан байх

ё. Ажлын байр нь галын аюулгүй байдлыг хангаж байгааг нотолж “Галын аюулгүй байдал”-ын дүгнэлтийн хуулбарыг хавсаргасан байна.

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сунгалтын материалыг хугацаа дуусахаас 1 сарын өмнө өгсөн байхыг анхаарч ажиллана уу.

 

МӨРӨН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАСАГ