ТӨВ СУУРИН ГАЗАР МАЛ МАЛЛАН АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

Сумын засаг дарга Ц.Гансүх болон ХТҮТ-ийн дарга Батсүх нар хот дотор мал маллан амьдарч буй иргэдтэй уулзаж санал бодлоо солилцлоо.
Мөн төв суурин газрын тохижилт, ногоон байгууламжийн талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дагаж мөрдөх журмыг танилцууллаа.
Хот дотор хариулгагүй бэлчиж буй мал ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнд орон мод, цэцэг, бут сөөгийг гэмтээж сүйтгэж байгаа учир иргэд та бүхнийг малаа хотоос гаргах, үргэлж хариулагатай байлгахыг сануулж байна.
Та бүхэндэнээ төв суурин газрын тохижилт, ногоон байгууламжийн талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дагаж мөрдөх журмаас хүргэе.
”7.1.4 МАЛ АМЬТДЫГ ХАРИУЛГАГҮЙ ОРХИЖ ТАРИМАЛ МОД, ЗҮЛЭГ, ЦЭЦЭРЛЭГЖСЭН ТАЛБАЙ ЗЭРЭГ НОГООН БАЙГУУЛАМЖИНД ОРУУЛСАН ТОХИОЛДОЛД ХУУЛЬ ЁСНЫ ЭЗЭМШИГЧИЙГ ТОГТООТОЛ ТОДОРХОЙ ЦЭГТ ХАШИЖ, ГАРГАСАН ЗАРДЛЫГ БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭР МОНГОЛ УЛСЫН ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ТООЦНО. ХАШААНЫ ХУРААМЖ ХОНОГТ МАЛ, НОХОЙ, ГАХАЙ 3000₮, БОГ МАЛ 2000₮ БАЙХ БӨГӨӨД ХТҮТ- ИЙН ТАСАЛБАРЫН ДАГУУ ХУРААМЖ ТӨЛНӨ