ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН ТОО БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.

2020 оны Мөрөн сумын цэргийн шинэчилсэн тоо бүртгэл сумын Засаг даргын А/202-р захирамжын дагуу 2020 оны 12 сарын 24-ны өдрөөс 2021 оны 01 сарын 06 хүртэл зохион байгуулагдана.
Энэ удаагийн цэргийн шинэчилсэн бүртгэл Ковид-19 вируст халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хорионы үед зохион байгуулагдаж байгаа учраас иргэн та өөрийн харъяа багийн Засаг даргадаа утсаар бүртгүүлнэ үү.
ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН ТОО БҮРТГЭЛД ДАРААХ ИРГЭД ХАМРАГДАНА.
- Цэргийн 1-р зэргийн бэлтгэл үүрэгтэн. /Цэргийн алба хаасан 18-50 нас/
- Цэргийн 2-р зэргийн бэлтгэл үүрэгтэн. /Цэргийн алба хаагаагүй 18-50 нас/ "Дүйцүүлэхээр цэргийн албыг биеэр хаасан, Дүйцүүлэхээр цэргийн албыг мөнгөн төлбөрөөр хаасан"
- Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд /Холбоочин, цаг уурчин, эмнэлэгийн ажилтнууд, талхчинаар үйлдвэр цехэд ажилладаг 18-50 нас/
- Бэлтгэл дунд офцерууд /55 нас хүртэл/
- Бэлтгэл ахлах офцерууд /60 нас хүртэл/