МӨРӨН СУМЫН СОНГУУЛИЙН ХОРОО БАЙГУУЛАГДЛАА.

Хөвсгөл аймгийн сонгуулийн хорооны 01-р тогтоолын дагуу Монгол улсын их хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Мөрөн сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг байгууллаа.

Тус хорооны даргаар Мөрөн сумын ЗДТГ-ын дарга Г.Нэргүй

Нарийн бичгийн даргаар Аймгийн ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Энхтуяа

Гишүүнээр Гурван-Эрдэнэ сургуулийн нийгмийн ажилтан Д.Энхбаатар, Гурван-Эрдэнэ сургуулийн нягтлан бодогч М.Өлзийсайхан, 4-р цэцэрлэгийн эрхлэгч Р.Долгоржав нар ажиллахаар боллоо.

Сумын сонгуулийн хорооны анхдугаар хуралдаан 2020 оны 04 сарын 29-нд болж дараах асуудлыг хэлэлцлээ.

  1. Аймгийн сонгуулийн хорооны шийдвэр танилцуулах
  2. Ажиллах хугацаандаа баримтлах хуралдааны дэг
  3. Сонгуулийн хорооны 7 хоногт хийх ажлын төлөвлөгөө
  4. Сонгуулийн хорооны 7 хоногийн жижүүрийн хуваарь зэрэг асуудлыг хэлэлцэж баталлаа..

Сумын  сонгуулийн хороо Мөрөн сумын ЗДТГ-ын төв байрны “Иргэний танхим”-д байрлаж байгаа бөгөөд 05 сарын 04-ны өдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэн ажлын өдрүүдээр 09:00-13:00 цаг, 14:00-18:00 цагийн хооронд ажиллана.