МӨРӨН СУМАНД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ.

Мөрөн сумын ЗДТГазар, ХБНГерман улсын Барут Марк хоттой хамтран олон төслүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ удаад Мөрөн хотын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хөтөлбөрийг эхлүүлж ХБНГерман улсын Барут Марк хотоос Өмнөд Бранденбургийн хог хаягдлын холбооны дарга Ноён Пэцолд, “БН Байгаль орчин” ХХК-ийн захирал Франк Цоернер, Барут Марк хотын хөгжлийн бодлогын зохицуулагч Виттке нар хүрэлцэн ирж хог хаягдлын төвлөрсөн цэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн Мөрөн сумын ЗДТГазар, “Мөрөн ХТҮТөв” ХХК-ны мэргэжилтэн, Хатгал тосгоны Захирагчын ажлын алба, аймгийн холбогдох газрын удирдлага мэргэжилтнүүдтэй уулзалт хийж төслийн эхний танилцууллыг хийж, цаашид хийх ажлын талаар санал солилцлоо.