“ТӨЛӨВЛӨЛТ САЙТАЙ ХОТООС ТОХИЖИЛТ САЙТАЙ ХОТ” АЯНЫ ХҮРЭЭНД МӨРӨН СУМЫН ХҮҮХДИЙН “СОЛОНГО” 4 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН 2019 ОНЫ 02 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН

“Төлөвлөлт сайтай хотоос Тохижилт сайтай хот” аяны мэдээллийг 2019 оны 2 дугаар сарын 19-өөс, 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр  хүртэлх хугацаанд өгч ажилласан.

  • Мөрөн сумын 210 жилийн ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай мэдээлэл эцэг эхчүүдэд өгсөн.
  • Төлөвлөлт сайтай хотоос-тохижилт сайтай хот” аяны байгууллагын ажлын төлөвлөгөө танилцууллаа
  • Эцэг эхчүүдэд “Хүүхэд хамгаалал-өрхийн хөгжлийг дэмжих жил” нэрлэсэн жилийн хүрээнд байгууллагын зүгээс хийгдсэн ажил, цаашид хийх ажлын төлөвлөгөө танилцуулсан.
  •  “Соёлч өрх”-ийн шалгуур үзүүлэлтийн талаар  мэдээлэл хийж, 6 бүлгийн 174 эцэг эхчүүдэд боршур тараасан.
  • Бүлэг бүрээс 1 айл өрхийг “Соёлч өрх”-өөр шалгаруулах чиглэл өгч хамтран ажиллах болллоо.
  • Байгууллагын 35 багш ажилчид “Соёлч өрх"-ийн шалгуур үзүүлэлтийг ханган ажиллахыг хөдөлмөрийн гэрээний хавсралтанд тусган өгсөн.
  •  Бүлэг бүрийн  5 эцэг эхэд буюу нийт 30 эцэг эхэд мандлын цэцэгийн үрсэлгээ өгч дэмжлэг үзүүлэх болсон.
  • 6 бүлгийн  нийт 174 эцэг эх буюу 75%-тай хамрагдсан.