МӨРӨН ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Сургуулийн насны сурагчдын өөрийгөө илэрхийлэх, бусадтай харицлах чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор Мөрөн хотын аварга шалгаруулах ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ уран илтгэлийн анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү уралдаанд Мөрөн хотод үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн 51 хүүхэд оролцож шилдэгүүдээ шалгарууллаа. Уралдаанд оролцогчид эхний шатандаа арван жилийн дараах миний Мөрөн хот, Миний мөрөөдөл айдасгүй ирээдүй, Гэмт хэрэг зөрчилгүй миний Мөрөн хот, Ногоон уламжлал бидний ирээдүй сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн бол 2-р шатанд шилдэг 10 илтгэгч шалгаран шүүгчийн зүгээс өгсөн сэдвийн дагуу 3 минут бэлтгэн 3 минутын хугацаанд илтгэлээ хэлэлцүүлсэн байна. Тэмцээний тэргүүн байранд ЭДЦ сургуулийн сурагч Н.Тэмүүлэн, Дэд байранд ДМЦ сургуулийн сурагч М.Мөнх-Эрдэнэ, гуравдугаар байранд Титэм ЕБС-ийн сурагч Басбиш нар шалгарсан байна.
Уг тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа үзүүлж ивээн тэтгэгчээр ажилласан Ногоон уламжлал сан, Батнаран ХХК-уудад талархал илэрхийлье.