ТАМХИДАЛТЫН ЭСРЭГ ХУВСГАЛ ТАМХИГҮЙ АЖЛЫН БАЙР СЭДЭВТ АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Улс орон даяар ТАМХИДАЛТЫН ЭСРЭГ ХУВЬСГАЛ АЯН зарлагдаж амьсгалах агаараа цэвэр байлгая, бид эрүүл ажлын байрыг хүсэж байна уриалгыг дэвшүүлж байгаа билээ. Аяны хүрээнд Мөрөн сумын Засаг даргын захирамжаар 12 сарын 01-ээс 2019 оны 03 сарын 01-г хүртэл тамхигүй ажлын байр аяныг зарлалаа. Аяны хүрээнд сумын Засаг дарга Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагын удирдлагуудтай ТАМХИГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ бий болгох амлалтанд гарын үсэг зурлаа. Мөн сумын засаг даргын захирамжаар Чингүнжавын талбай, Хөлбөмбөгийн талбай, төв цэцэрлэгт хүрээлэн, нэг үе саад, сургууль цэцэрлэгийн орчмыг тамхигүй бүс болгон тогтоолоо.