“ЭРҮҮЛ АХУЙН ГУРВАН ДАДАЛ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Орчны бохирдлыг багасгах, тохижилт ногоон байгууламжаа нэмэгдүүлэх талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын идвэх санаачлагыг нэмэгдүүлэх чиглэлээр Аймгийн Засаг даргын 2018 оны А/246 дугаар захирамжийн дагуу Мөрөн сумын ЗДТГазар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, төсөвт байгууллагууд, иргэдийн дунд эрүүл ахуйн “Гурван дадал аян”-ыг өрнүүлж аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар Мөрөн сумын 28 айл өрх “Соёлч өрхөөр”, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс , Хүнс хөдөө аж ахуйн газар, Энэрэл Өрхийн эрүүл мэндийн төв, Хөвсгөл-Эрчим хүч ХХК, Хөх сувд хүүхдийн 1-дүгээр цэцэрлэг зэрэг байгууллагууд “Соёлч байгууллагаар” шалгарлаа. Мөрөн сумын ЗДТГазар Эрүүл ахуйн Гурван дадал аяныг үр бүтээлтэй идэвхи санаачлагатай зохион байгуулж 21 сумдаас шалгаран Аймгийн БОАЖГазрын нэрэмжит ШИЛДЭГ СУМ шагналаар шагнууллаа.