ГЭРЭЛТЭЙ МӨРӨН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.

Мөрөн сумын 2,3-р баг шөнийн гэрэлтүүлэгтэй байсан бол салбарын сайдын багц болон орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар 1,4,6,7,9-р багуудын шөнийн гэрэлтүүлгийн ажил бүрэн хийгдэж ашиглалтанд орсноор 9 баг шөнийн гэрэлтүүлэгтэй болоод байна. Энэ жил ашиглалтанд орсон гэрэлтүүлгийн удирдлагын систем нь интернет орчинд хаанаас ч удирдах боломжтой хийгдсэнээрээ онцлог юм. Тухайлбал инженер нь гар утас, нөүтбүүк зэрэг интернетэд холбогдох боломжтой бүхий л төхөөрөмжнөөс гэрэлтүүлгийн асаж унтрах хуваарийг бүрэн удирдах боломжтой юм.
Мөрөн хот 2017 онд 1736ш гудамж, талбайн гэрэлтүүлэгтэй байсан бол 2018 онд 1650ш гэрэлтүүлэг шинээр хийгдэж 3386 гэрэлтүүлэгтэй болоод байна.