МӨРӨН ХОТЫН 40,000 ДАХЬ ИРГЭН МЭНДЭЛЛЭЭ.

2018 оны 08-р сарын 27ны өдөр Мөрөн сумын 40.000 дах иргэнийг тодруулах сумын засаг даргын захирамж гарч ажлын хэсэг байгуулагдсан билээ. Ажлын хэсгийн хүрээнд 40мянга дахь иргэнийг тодруулах журмыг боловсруулан мөрдөж ажиллаа.
2018 оны 09 сарын 26 өдөр Мөрөн сумын 7-р багийн иргэн Эрдэнэ, Ичинхорлоо нарын гэр бүлд Мөрөн сумын 40,000 дахь иргэн мэндэллээ. Эрдэнийх 5 хүүхэдтэй бөгөөд отгон хүү Идэртэмүүлэн нь Мөрөн хотын 40,000 дахь иргэн боллоо.
Алтан дэлхийд хүмүүний заяаг олж төрөхдөө, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хөгжил цэцэглэлтийн түүхийг гэрчлэн “40,000 дахь иргэн”-ээр тодорсон Эрдэнэ овогтой Идэртэмүүлэн баяр хүргэж Мөрөн хотын ИТХ, ЗДТГ, аймгийн статистикийн хэлтэсээс хүндэтгэл үзүүллээ.
ТҮҮХТ ИХ ТӨРИЙН МИНЬ СҮЛД
ТЭНГЭРИЙН ТАМГАТАЙ МОНГОЛ ҮРСЭЭ
ӨНӨ МӨНХӨД ИВЭЭХ БОЛТУГАЙ