ДУЛААНХАН УУЛЫН ТАХИЛГА БОЛЛОО.

Эрт дээр үеэсээ уламжлан тахин шүтэж ирсэн ДУЛААНХАН уулын тахилга бэсрэг наадмыг Мөрөн сумын ИТХ, ЗДТГ-аас энэ сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Бэсрэг наадам өв уламжлал, ёс заншлаа хүндэтгэн дээдэлж ирээдүй хойч үедээ уламжлуулан үлдээх зорилготойгоос гадна ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД, наадамчин олонд ойртуулсан арга хэмжээ болсноороо онцлогтой байлаа.
Энэ үеэр аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үзлэг оношлогоо хийж, зөвлөгөө өгч ажиллаа.
Овооны тахилга наадамд Хүчит 32 бөх барилдаж улсын начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, аймгийн арслан Батням үзүүрлэж хурдан даага хязаалан насны морьд уралдлаа.
Мөн бэсрэг наадмыг Мөрөн сумтай хамтран ажилладаг ХБНГерман улсын Барут Марк хотын дарга удирдлагууд хүрэлцэн ирж үзэж сонирхолоо.