СУМЫН ЗАСАГ ДАРГЫН САНААЧЛАГААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ МӨРӨН ХОТЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Бахархал манлайлал нэрлэсэн жилийн хүрээнд Сумын Засаг даргын санаачлагаар амьдарч буй газар нутгийнхаа эх түүхийг судлан мэдэж залуу хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо.
Энэхүү хуралд
Археологич, доктор Я.Цэрэндагва “Хөвсгөл аймгийн нутаг дахь чулуун зэвсгийн дурсгалууд”сэдвээр

Археологич, доктор. Ц.Төрбат. “Хөвсгөл нутаг дахь буган чулуун хөшөө” сэдвээр

Археологич, доктор Ц.Амгалантөгс. “Дэлгэрмөрний сав дахь хүрэл зэвсгийн үеийн дурсгалын он цагийн тухайд” сэдвээр

Археологич, доктор А.Энхтөр “Дэлгэрмөрний сав дахь эртний хот суурин, зам харилцаа” .
Түүхч, доктор Д.Тод. “Архивын баримт дахь Мөрөнгийн хүрээ” сэдвээр

Газар зүйч, доктор, профессор О.Сүхбаатар, Хүн ам зүйч, доктор А.Солонго “Мөрөн хотын хүн амын өсөлт” сэдвээр

“Хөвсгөл хүрээ” сангийн тэргүүн Гэвш Д.Хоролбат “Мөрөнгийн хүрээний үүсэлд холбогдох судалгааны зарим шинэ мэдээлэл ” сэдвээр

Докторант. Номт наран сургуулийн түүхийн багш П.Гантуяа “Мөрөнгийн хүрээний сургалтын чиглэл онцлог” сэдвээр

ХГУТОдонт, чөлөөт уран бүтээлч Х.Баян-Очир “Мөрөнгийн хүрээний уул усны домог”-ын тухай сэдвээр

Мөрөн хотын төр захиргааны байгууллагын ахмад ажилтан Д.Төмөр “Мөрөн хотын түүхэнд холбогдох баримтууд” сэдвээр

Сумын Засаг даргын орлогч Б.Батбаяр “Мөрөн хотын өнөөгийн байдал ба цаашдын хөгжил” сэдвээр

Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Н.Бямбадорж. “Мөрөн хотын газар төлөвлөлтийн хэтийн төлөв” сэдвээр илтгэл хэлэлцүүлж хурлын дүгнэлтийг Төрийн соёрхолт түүхч Өлзийбаатар танилцуулснаар хурлын үйл ажиллагаа өндөрлөлөө.
Мөн эрдэм шинжилгээний баг хурлын үеэр Мөрөн хотын үүсэл хөгжлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа.