Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг Даргын Тамгын Газар
Нэр Албан тушаал Гар утас Ажлын утас
Л. Цэгмид ИТХ-ын дарга 93147169 50382238
Ц. Гансүх Засаг дарга 88119114 70384316
Б.Батбаяр Засаг даргын орлогч 99194307 70383558
Г. Нэргүй Тамгын газрын дарга 89110234 93147125 70382707


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Мөрөн-Хутаг-Өндөр чиглэлийн 220 км дугуйн аялал зохион байгуулагдлаа
Мөрөн-Хутаг-Өндөр чиглэлийн 220 км дугуйн аялал зохион байгуулагдлаа
Нийтэлсэн: 2 сар өмнө

Мөрөн сумын засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрүүл Мөрөн, Ногоон Мөрөн, Ажилтай орлоготой Мөрөн, Оюунлаг Мөрөн, Иргэндээ ээлтэй аюулгүй Мөрөн гэсэн 5 дэд хөтөлбөрийг тусган хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Үүний нэг хэсэг болох эрүүл, ногоон Мөрөн хөтөлбөрийн хүрээнд нэлээдгүй олон ажлуудыг санаачлан хийж гүйцэтгэж байгаа ба үүний дундаас хүрээгээ улам бүр тэлэн ард иргэдийн сонирхлыг татаж өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа аян бол “Унадаг дугуйтай Мөрөн” аян юм.

Унадаг дугуйтай Мөрөн аяныг 2014 онд санаачлан хэрэгжүүлж эхэлсэн ба өдгөө нэлээдгүй өргөн цар хүрээг хамарсан арга хэмжээ болон өргөжиж байна. Тухайлбал өөрсдийн хүсэл сонирхлоороо нэгдэн өглөө бүр дугуйгаар явдаг хэсэг бүлэг байхад өөрсдийн ажилдаа авто машин бус унадаг дугуйгаар явдаг хэсэг бүлэг хүмүүс бий болоод байна. Мөн долоо хоног бүр хүсэл сонирхолоороо нэгдэн дугуйн аялал зохион байгуулдаг клуб, баг хамт олон ч бүрдээд байна. Үүний тод жишээ бол энэ сарын 9-11-ны хооронд зохион байгуулагдсан 220 км-ийн дугуйн аялал юм.

Энэ оны өнгөрсөн сард зохион байгуулсан “Унадаг дугуйтай Мөрөн-2017” дугуйн парадад 100 гариу дугуйчид оролцон Мөрөн хотын дунд тойргийн 9,8 км замаар явсан ба энэ үеэр сумын засаг дарга Мөрөн-Хутаг-Өндөр чиглэлийн холын аялал хийх санаачлагыг гаргаснаар хүсэл сонирхол нэгтэй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл нэгдэж урт холын аялалыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү аялалд төрийн болон хувийн хэвшлийн ААН байгууллагуудын төлөөлөл болсон 27 дугуйчин оролцсон ба үүний дотор 7 эмэгтэй дугуйчин оролцож 220 км замыг унадаг дугуйгаар туулсан нь онцлог байлаа. Дугуйн аяллын багийг угтаж Улаанбаатар хотоос Монгол улсын гавьяат тамирчин Ж.Өлзий-Оршихоор ахлуулсан тамирчид Хутаг –Өндөр суманд хүлээн авсан ба тэрээр сонирхогчийн түвшинд ийм хол замыг, анхны аялалаараа туулна гэдэг гайхалтай амжилт хэмээн онцолж байлаа. Цаашид унадаг дугуйтай Мөрөн аян улам бүр өргөжил тэлж хүрээгээ тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Тэсвэр тэвчээр хурд хүч шаардсан 220 км-ийн дугуйн аялалыг зохион байгуулсан Хөвсгөл аймгийн дугуйн холбоо, Мөрөн сумын ЗДТГазар, дэмжиж ажилласан Дэлхийн зөн Монгол ОУ-ын байгууллагын Хөвсгөл ОНХХ-ийн хамт олон, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн хамт олондоо талархал илэрхийлье.

Та бүхнийг өөрийн эрүүл мэнддээ анхаарч эрүүл ногоон мөрөн хотын төлөө унадаг дугуйтай Мөрөн аянд нэгдэхийг уриалж байна.