КОРОНОВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ ТУСГАСАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ ГАРЛАА.

Тус захирамжинд хүнс барааны зах, томоохон худалдааны үйлчилгээний төвүүд, хүнсний үйлдвэр, банк санхүүгийн байгууллагуудад ариутгал хийх, аж ахуйн нэгжүүдийн ажилчдыг шинжилгээнд хамруулах хуваарь тусгагдсан байна.
Иргэд ААН байгууллагуудад мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөж, шаардлагагүй тохиолдолд гэрээс гаралгүй, амны хаалтаа тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмжийг чанд сахиж мөрдөхийг анхааруулж байна.